tsagdaagiin akedemiin 75 jiliin oi tohioloo
Syrvaljlah bagiinhan maani 2009 onii 10 sariin 26nii ugluunii 7 tsag 50 minytsnd ''Tsagdaagiin akedem''-iig zorin opchloo.Bid syrgyyliin shalgan nevtruuleh bairaar orj bieiin baitsaaltaa shalgyylsnaar tsaash syrgyyliin hashaaryy oroh bolomjtoi bolson yum.Bidniig orohod yrgah narnii tuyatai yraldsaar niislel ylaanbaatar hotiin maani zug burees tsyglarsan ireeduin eh ornii enhiig sahiylagch erelheg huvguud sonsogchiin duremt hyvtssaaraa ijilsen ugluunii negdeltendee mur zeregtsen jagsaj bailaa.Kyrs kyrseeree hairtsaglan jagsaad,zurhniihee lygshiltiig algaaraa medren,turiin dyyllaa dyylj baigaa tednii tseelhen hooloig sonsohod turiin mini sur huch zurhend egshigleh shig bolj setgeliig ihed hudulguv
"tsagdaagiin akedemiin 75 jiliin oi tohioloo" цааш унших »
4 мөрт

Зорилго мөрөөдөл хоёрыг гэгээн гэдэг
Зовлон гуниг хоёрыг бараан гэдэг
Хайр дурлал хоёрыг хамт гэдэг
Хагацал жаргал хоёрыг ондоо гэдэг"

 

 

Күнзийн сургаал

Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

 

Ш.Гүрбазар : Бодрол

Яруу найрагч хүн
Тэмдэглэлийн дэвтэрээ хэн нэгэнд үзүүлэхээс илүү хүндэтгэл гэж байдаггүй
Тэгвэл би одоо таньд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрээс бодрол таталбараа уншиж сонсгоё
Найман сарын бороонд навч уйдна
Уйдахдаа урдын мөчрөө дарна
Дарлаа дарлаа гээд гудайх нь юу байхав дээ
Дараах хаврыг үзэхгүйдээ л гундана
Яах аргагүй өтөлж байна аа гэдэгээ
Намар л их мэдэх юмдаа

Найр найрын үнэрт өвгөн шувуу
Өвгөн шувууг сонсоход тэнгэрт харуулдана
Харуулдсан тэнгэрийн чандаас хазаарын тоногшиг
Долоон бурхан шаргина
Жаргалтай найрыг холоос сонсох сайхан байдаг юм
Миний өмнүүр салхи хөврөнө
Хөөрсөн аашинд нь хамхуул хэлмэгдэнэ
Хэлмэгдсэн хамхуулд хөшөө босгохгүй
Хээрийн салхи наранд цаазлуулна
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн шүү
Ширмэн тогоогоо хаваржаанд мартчихаж
Мартсан биш бэр нь завшлаа
Завших завшихдаа бүр зуны гурван сар бүрхээрийн гандтал салхилжээ
Болж өгвөл ойрхоноос эхнэр авмааргүй юм байгаа юм
Илүү гэрийн халтар ханыг
Том хөхүүр дарна
Дарагдсан ханын толгой
Шийрээ тийрнэ
Тийрсэн хөх бургас хүн байсан бол
Тамгын найран дээр гүүнд агсарна даа
Жаргалыг ойрхоноос цуглуулсан хүн
Ардын дууг амарчилж аялдаг юм шиг санагддаг
Тэвчэж чадаагүйдээ л би тэнэг
Тэнэглэснээ мэдээд өөртөө элсэн
Элж байгаагаа мэддэгсэн байсан
Ингэж дотроосоо амархан өтлөх ч байсан уу үгүй ч үү яаж мэдэх билээ
Өөр өөрийгөө өрөвдөөд уйлж байгаа хүнийг аргадах үг олддоггүй юм
Хар чийгэнд мөнгөн баавар харлана
Харласан хазаар норсон чөдөртэй ижилхэн
Ижилхэн хар харын дундаас их цагаан гэгээг морин дэл дээгүүрээ эрнэ
Би ганцаардахдаа чөтгөрийг хүртэл хань татдаг юм
Дуу алдан жингэнэсээр хөршийн хонх
Хонхны гуйлтаар хаалга онгойсонгүй
Онгоохгүй хаалганы хатавчыг сахин
Оройтсон хүргэн нь гэгээнээс ичихдээ гэртээ харьчихлаа
Нэг л өглөө ханьдаа байтугай бурханд ч гологдох өдөр гарна даа
Үүр цүүрээр охин минь яргаллаа
Яргалах ч юу байхавдээ хар дарлаа
Хар дархад нь хазаарын амгай үнэрлүүллээ
Хаана яваа юм бол миний аавын адуу
Би аавынхаа бүсийг дэрлэж
Ээжийнхээ өвөрт эрхэлж байхдаа мангасыг хүлээдэгсэн
Хорвоо гэж эрээвэр хураавар бодролууд
Намайг цас мэт дарахыг нь яана гээч
Миний бодрол

 

Б.Шүүдэрцэцэг : Арслантай гүүрний хий үзэгдэл

Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн , армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэриг саран авхай шагайж хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу.
Намайг гүүрний эхэнд алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны үс босоод.ирэв.
Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж ийш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой хуцахаас өөр өчүүхэн ч чимээ аниргүй нам гүм.


Би мөн айх юмаа олов oо, бас согтуу хүний чихэнд аль элдэв юм cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн төрсөн өдөр гэж дарвиад л энэ. Ядаж таксины мөнгө ч үлдээх ухаан байдаггүй. За хурдхан харьж нам унтах минь* гэхчлэн албан хүчээр өөрийгөө тайвшируулан элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа үргээхийг оролдлоо. Гүүрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хүүе хүүе..гэх шивнээ сонор шүргээтэхлээ.
Энэ удаа чих минь ч зөн совин минь ч намайг хуурсангүй ээ. Зог тусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга. Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй огцом эргэн харвал.. би эхлээд нүдэндээ итгэсэнгүй.Гарын алгаараа нүдээ арчин харсан чинь.. Бүү үзэгд. Гүүрний тэхий дунд хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хүүхэн зогсож байх юм. Арай үгүй байлгүй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч үл харагдах шөнө дундын энэ цагаар даашинзаа намируулаад гүүрэн дээр зогсож байх ямар хүүхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггүй бүсэлхийгээ хүрсэн урт задгай үс нь үл мэдэгдэх хийссэн залуухан бүсгүй цэнхэр хувцасаа намируулан над руу айсуй..
Сайн ажиглавал хөл нь газар үл шүргэн ус мяралзах мэт хий агаарт хөвөх аж. Шууд л хий узэгдэл.. гэсэн үг саанаанд ороод ирэв.
Уг нь мухар сүсэгтэй хүн биш. Гараар барьж, нүдээр үзээгүй л бол ямар ч баримтанд итгэдэггүй байлаа.
Харин энэ удаа шөнө дунд ийм жихүүцэм үзэгдэлтэй тулгарахдаа л мэддэг бүх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод урагш алхлаа. Тэгснээ өвдөг чичрэн хариугүй нугарчих гээд байх тул ухасхийн гүйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг бүү мэд. Маргааш өглөө нь ээж хөнжлийн захаас татахад нь л сэрэв.
-Миний хүү босч ажилд явна байгаа. Өчигдөр бас юу болоод балгачихаав? Шөнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хүүхэн. .. гэсээр нүд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шүү дээ гээд хаалгаа хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны өрөөнд ороход сайхан бантан хийчихсэн л байгаа.
Өчигдрийн тэр барин тавин хачирхам үзэгдлийн тухай бүдэг бадаг юм санаанд орж ирэхээс биш огтхон ч айдас төрсөнгүй. Би орноосоо ухасхийн бослоо.
Орныхоо өмнө тайлан шидсэн жийнсээ авч углав уу үгүй юу 16-тай охин дүү минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлээн юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хөхөрсөөр гарч одов. Бодвол шөнө намайг ирэхэд кино үзээд унтаагүй байсан биз
Ажилдаа очих замдаа өчигдөр чухам юу болсныг санах гэж оролдлоо. За байз. Осолдохгүй л Хепс баарнаас маргааш ажилтай , энэ тэр гэсээр гэнэт өндөсхийн гарч таксины мөнгөгүйгээ санаад явган алхаснаа санаж байна. Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу байсаан. Тэгээд цааш нь ...Арслантай гүүрээр гарч явсан. Гэтэл чихээр хүн санаа алдахх шиг хүүе мүүе гээд дуудаад байх шиг янз янзын юм дуулдаж эхэлсэн. Тэгээд, тэгээд ...эргээд хартал цэнхэр хувцастай залуу, задгай үстэй бүсгүй өөр рүү нь хөвөлзөн дөхөж явсан н' тодхон санагдада ирэв。 Бие арзаcxийгээд явчихлаа.
Ажил дээрээ ирээд ч толгойноос өнөөх зэвүүн дурсамж салсангүй. Би гар утас засдаг юм л даа. Тэгээд нэг л мэдэхэд хамт ажилладаг Ганаагаас,
-Чи арслантай гүүрээр шөнө явж үзсэн үү? гэж асуувал тэр мөрөө хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгүй,
-Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм яриад байх чинь Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна гээд шулуухан хэлчихээч дээ. Тэр нь шулуухан байxгүй юу хэмээн доогтой хариу өгөв. МИний толгой хүнийх юм шиг хүнд оргин сэтгэлийн гүнээс өнөөх цэнхэр хувцаст хий үзэгдэл салахгүй Хүүе ... Хүүе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин.
Хэд хоногийн өмнө би үерхдэг бүсгүйтэйгээ ялихгүй юмнаас болж муудалцчихаад бууж өгөхгүй санаатай гүрийж байгаа билээ. Тэгэд шарандаа түүний тухай бодохгүй гэж найзуудтайгаа савсан юм. Гэтэл өнөөдөр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий үзэгдэл эргэлдсээр өнжлөө.Дотор ч гэж хачин.
Арай гэж ажил тарах цаг хүрэв. Шар тайлах, хайрттайгаа муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л уруу татчихлаа. Надад мөнгө байгаагүй юм чинь мэдээж Ганаа л даах боллоо.Хаан брой-гоос эхэлсэн бидний наргиан хоёр баар дамжин үргэлжилээд нэг л мэдэхэд шөнө дунд өнгөрчихөж. Би уг нь шар айраг л уудаг хүн. Сүүлийн энэ хоёр шөнө л элдвийг холин хоолой давуулсаар их ч согтжээ. Ганаа "Арай хэтэрчихлээ авгайдаа алуулсаан" хэмээн үглэсээр гэр рүүгээ арилж өгсөн. Авгайтай байх ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой муудалцсанаа зөвтгөxийг оролдов. Ингээд такси барин Золоo руу очих гэснээ больж нөгөө гүүрэн дээрх хүүхэн өнөөдөр харагдах болов уу гэсэн адын бодол согтуу ухаанд гялсхийв。 Эндээс арслантай гүүр хүртэл сайн даа л 10 минут алхана биз. Аягүй бол таксигаар очвол үзэгдэхээ больчих ч юм бил үү.
Мөн л сартай дулаахан шөнө. Хэдхэн минут алхаад би арслантай гүүр өөд өгсөж явлаа. Дунд голын урсгал сарны гэрэлд мөнгөрөн, эзгүйрсэн оюутны байруудын цонхнууд ёозгүй гэгч нь харлана.*Хүүе...залуу* гэх хачин намуухан шивнээ чих шүргэн, хөнгөхөн амьсгал хүзүү рүү үлээх шиг... Өөрийн эрхгүи бие арзасхийн арагшаа эргэлээ.Гүүрний тэг дундаас өнөөх бүсгүй хөх туяa татсан хар гэзгээ намируулан, хөвөлзөн айсуй.
Гараа над руу сунгаж, даашинзных нь хормой сэвшээ салхинаа яах аргагүй сэвэлзэх нь тодхон. Ойртох тусам хирдхийн цусгүй цагаан царай нь сарны гэрэлд шохойтой цаас мэт цайрах нь үс босох мэт. Над руу ганц алхмын зайтай тулаад ирэхэд нь ажиглавал нүдний харц нь огтын хөдөлгөөнгүй байгааг айдас, сониучирхал хоёрынхоо дундуур сайн ажигласан юм. Би таг хөшчихлөө. Өнөөх хий үзэгдэл надад тулж ирээд *Хонгор минь нааш ир л дээ...* хэмээн шивнэн, түүний хөвөлзсөн цэнхэр хувцаснаас зуурч ямар нэг юм руу унах сүүлчийн мөчид *ээжээ* хэмээн хашгирснаа л санах юм. Тэгээд л кадр тас....
Хамаг бие тэсэхийн аргагүй шархиран толгой ангалзахыг мэдэрч тун зовиуртайяа сэрэв. Нүдээ арай ядан нээвэл ээж дүү хоёр маань усан манан дунд нэг бүрэлзэн үзэгдээд алга болчихлоо.
Гэтэл өнөөх цэнхэр хувцаст цэв хүйтэн гараар цээж хүзүүг минь илж * Хамт яв л даа* гээд ч байх шиг.Харин миний маналзсан тархинд ээж, дүү бас Золоо гуравтаа л очихсон гэсэн хүсэл эргэлдсээр би дахин ухаан орсон юм。
Намайг нүдээ нээхэд хамгийн түрүүнд харагдсан юм хорвоо дээрх миний хамгийн хайртай гурван эмэгтэй байлаа.
-Миний хүү яаж байна даа? Гээд ээж хоолой зангируулан хацар илнэ. Ээжийн гар ийм зөөлхөн байдаг билүү?
-Би яасан бэ, ээж ээ?
-Чи арслантай гүүрэн дээрээс унаад 7 хоног ухаангүй байлаа. Ус уух хувьтай л байж дээ.
-Юу гэнээ? Би тэгээд энд бүтэн 7 хоног хэвтсэн хэрэг үү?
-Харин тийм. Ээж санаа алдсанаа:
-Аз болж чамайг гүүрний хашлаганд уясан хадагнаас орооцолдон унахыг эргүүлийн цагдаа холоос харсан байна лээ.
Намайг олон хоног нойргүй сахисан хамаатнууд маань тайвширан гэр гэр рүүгээ явцгаав. Дараахан нь Ганаa маань авгайгаа дагуулчихсан ирж, хэргийн эздийн ёсоор нууцxан нүд ирмэн, хоёр гараа атган өргөж үзүүлэв. Бодвол намайг эр хүн гэж байгаа бололтой.
Бие нэлээд хөнгөрчээ. Миний дүү Ариунаа, Золоо хоёр надтай үлдмэгц элдвийг шалгааж гарах нь тэр.
-Ах аа, та юун цэнхэр хувцастай хүүхэн энэ тэр гээд байсан бэ? Тэр гүүрнээс унадагийнхаа урьд шөнө бас тийм юм үглээд л гэртээ шөнө ухаангүй ирсэн ш дээ. Энэ л нэг л учиртай хэмээн асуух аж.
-Согтуугийнх юм уу, аль эсвэл би солиорч байгаа юм уу? Арслантай гүүрэн дээр яг шөнө дунд цэнхэр даашинзтай...нэг хий үзэгдэл харсан. Яг сүнс л тийм байдаг байх. За та хоёр хүнд хэлвээ. Би гэдэг хүн насны онигоонд орно шүү гэж би гуйлаа. Түрүүнээс хойш дуугүй суусан Золоо сая ам нээж:
-Ямар сонин юм бэ? Тэр чинь 8-сарын 3,4-ны шөнө биздээ.Би ч бас тийм цэнхэр хувцастай хүүхэн зүүдэлж хар дарсан.Тэгсэн чинь өглөө нь чамайг осолд ороод ухаан орохгүй байна гэж ээж чинь утсаар хэлсэн.Чамайг ийм олон хоног ухаан орохгүй болохоор би аргаа бараад эмнэлэгт хэвтэхдээ өмсч байсан хувцасыг чинь өчигдөр угааж арцаар ариулж үзлээ.Тэгсэн чинь чиний өмдний товчноос орооцолдсон хуучин цэнхэр хадагны тасархай үлдчихэж. Өнөө өглөө би тэр хадгийг аваад шатаачихсан юм. Тэгээд л чи ухаан орчихлоо. Хачин юм даа гэлээ.
Ийм л сонин явдал надтай тохиолдсон юм。 Сүүлд нь сонссоноор бол Анагаахын дээдийн оютан бүсгүй хайртай хүндээ хаягдчихаад Арслантай гүүрэн дээр машинд дайруулан амиа хорлосон юм гэнэ.Тэгээд яг шөнө дунд тэр бүсгүйн сүнс арслантай гүүрэн дээгүүр зугаалж, ганц нэгээрээ яваа залуучуудыг айлгадаг юм гэсэн явган яриа байдаг юм билээ.
Харин миний хувьд эмнэлгээс гараад Золоотойгоо эвлэрснээс хойш дахин уушны газраaр хэсэж ухаан алдтлаа уухаа больсон.Ер нь би ч баасан гаригт л ганц груушиг шар айраг уудаг хүн юм чинь. Тэр явдалаас хойш харин арслантай гүүрэн дээгүүр өдөр явахад ч нэг л эвгүй мэдрэмж төрсөөр байдаг юм шүү. Гэвч манайх сансарт байдаг болохоор тэрүүгээр явах хэрэг гараад л байх юм. Гэхдээ шөнө явах зүрх хүрдэгүй юм аа.

 

Р.Чойном : Жаргал зовлон


"Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...

 

Тал сэтгэл

Бүлээхэн хэлхээт сондор нулимс
Бүтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гүнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бүгээн гунигийн сүүдэр итгэлийн гүнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бүтэнг орлохгүй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгүй
Сэмрэн сэмэрсээр хөвөрдсөн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай үгүй
Таанын ягаан цэцэг уулын сүүдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шүүдэр наранд хатахгүй
Салхинаа хөтлөгдсөөр мөрөөдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь үгүй
Танхил хүүгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сүүг хөхнө
Санаа амар, амгалан бурхны өвөр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт үгүй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос амирлахад
Талын аадар шиг бүтэн сэтгэл ургана
Нартай шиврэх бороон өнчин дусал шиг жаргал
Салхины аясаар ундрах булгийн ус шиг мэлмэрэхэд
Намуухан сэтгэлд, сандарч ургасан нялх цэцэгсийн
Сарны үнэртэй гэгээн шүүдрийн амтыг чи мэдэрнэ

Он цаг

Он цаг сар хоносон шөнийн нуур мэт намдуухан
Он цаг нулимстай инээдээ нуусан
Нугын цэцэг мэт яруухан
Он цаг салхитай
Жимсний бут шиг гараа далланхан хоцроход нь жилийн дараа ч очоогүй он цаг үүүлтэй
Он цаг манантай
Доголон нулимстай үрээ хөтлөөд
Дэргэдүүр минь өнгөрсөн айлын эгч шиг
Он цаг бороотой
Он цаг давалгаатай
Оройтож буцсан шувуудын эргэн хургах гангаанд
Оддын хөлөлд хулжин морин сартай живж Чи минь сайн явбал би яахав...
Он цаг цастай

 

Хаяхад суралцахуй

Монголд хаях хєдєлгєєн єрнєєд эхэлчихэж vv дээ. Хаяна гэдэг vг ямар нэгэн юмыг хаяж гээх, vрэгдvvлэх гэсэн утгатай юм шиг байгаа юм. Санамсар болгоомжгvйгээсээ ямар нэгэн зvйлээ гээж vрэгдvvлсэн хvн "Би ийм ч зvйлээ хаячихлаа" гэдэг байсан. Эсвэл хэрэггvй болсон эд зvйлээ зориуд хаях нь ч бий. Сэтгэл санаа нийлэхгvйгээсээ гэр бvл салахыг бас "Тэр эхнэрээ хаячихаж, энэ ч нєхрєє хаяад тvvнтэй суучихаж" гэж бас ярьдаг. Бас ч ингэ хээл хаяна гэсэн vг бий.


1990-ээд оноос хойш бидний хаяж сурсан хамгийн эхний зvйл бол ажил хаях. 1995 онд багш нар ажил хаяж байж цалингаа нэмvvлсэн алдарт тохиолдол гарч бай¬сан бол vvнээс хойш их бага хэмжээгээр vргэлжилж л байгаа. Саявтархан цагдаа нар сэмхэн ажил хаяж байж хэрэг vйлдсэн байж магадгvй хэмээн сэжиглэгдсэн хэдэн нєхдєє "баатарлагаар" суллаж авч байлаа.

Гэтэл сvvлийн vест хаях гэдэг vгийн утга улам єргєжєєд vзэл бодлоо хаях, намаа хаях гэж хvрээгээ тэлж эхэлдэг байгаа. УИХ-ын гишvvн асан Ц.Батаа УИХ-д сонгогдсоныхоо дараа єєрийн нэр дэвшиж сонгогдсон намаа хаяад МАХН-д сvжирсэн нь бий. УИХ-ын гишvvн Л.Гvндалай Ардчилсан намаа хаяж Ард тvмний нам байгуулан бvр дарга нь болоод салж одсон ч тєд удалгvй тэр намаа эзэнгvй хаяад буцаад л Ардчилсан намдаа эргэж ирэн тэртээ хэдэн зууны ємнєх Рембрандтын зурсан "Тєєрсєн хvv эргэж ирсэн нь" гэдэг зургийн утгыг монголчуудад эргэн сануулсан. Ж.Батзандан, О.Магнай нар гудамжны тэмцэл, иргэний хєдєлгєєнєє ИХН болгон тэлж айл гэр болсон ч мєн л Ардчилсан намд сvжирч намаа хаян ирж бvлд нь багтах нь тэр.

Хаях хєдєлгєєн Монголд vргэлжилж байна. Vндэсний удирдагч, аугаа их , урт шар дээлт Н.Энхбаярыг улс тєрд орж ирснээс хойш хурал хаяна гэдэг ойлголт Монгол улсад цоо шинэ зvйл болон орж ирсэн. Єєрийнх нь санаанд нь таалагдаагvй, амьдрал ахуйгаа дээшлvvлэх албан тушаал, бизнес, нэр хvндэд нь халтай л бол намын бvлэг гэдгээр тvрий бариад тєрийн алба ажил хэлэлцэх хурлыг хаяад гараад гvйчихдэг сайхан "уламжлал"-ыг энэ л хvн Монголын улс тєрд бий болгосон. Уг нь, ємнє нь хуралд оролцохгvй байхыг тасална гэж нэрлэдэг байсан чинь одоо бол тасалж байгаа хэрэг биш хаяж байгаа юмсанж. Улсын эрх ашгийг єєрийнхдєє ямагт тааруулахыг эрхэмлэгч энэ хvний халдвар тvvний хєндий цээжнээс жижиг жижгээр гарч ирсэн "матрешка" хvvхэлдэйнvvдэд нь халдварлаж Д.Идэвхтэн гэгч нь "Энэ сонгуулийн дvнг би хvлээн зєвшєєрєхгvй. Учир нь, надад таалагдахгvй байна" гэсэн алдарт vгээ хэлж байсан. Н.Энхбаяр ахын энэ "хаядаг" євчин улс тєрийн бусад намд халдварлаж УИХ дахь АН-ын бvлэг бас л байн байн хурал хаядаг болов. Ийм байдал бас ч гэж арваад жил vргэлжилж байтал хаядаг євчин одоо тєвєєс зугтах мэт хєдєє рvv халдварлаж эхлэх нь тэр.

Орон нутгийн сонгууль єнгєрєєд бараг нэг cap болж байхад аймаг сумдаас ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийсэн нь тоотой хэдхэн. Яагаад гэсэн чинь аанай л нєгєє урт шар дээлтийн vлгэрээр сонгуулийн дvн нь МАХН-ын амин хувиа хичээгчдэд таалагдахгvй бай¬гаа бололтой. Хэдхэн сарын ємнє Ардчилсан намынхан долдугаар сарын 1-ний vйл явдалд буруутай хvмvvсийг олж тогтоох, будлиантай болсон сонгуулийн дvнг хууль ёсоор шийдвэрлэхийг шаардаж УИХ-ын хуралдааныг хаяж бойкотолж байсан. Тэгвэл єнєєдєр МАХН-ын олон гишvvн зєвхєн аймгийн иргэдийн хурлын дарга, Засаг дарга гэдэг албан тушаалыг ямар ч vнээр хамаагvй єєрсдєє авах, єєрийн талын хvнд єгєхийн тулд бvхэл бvтэн засаг захиргааны нэгжийн ажлыг саатуулж хуралдаанаа хаяад байна. Єнгєрсєн он жилvvдийнхээ булай булхайг хаацайлан хамгаалахын тулд ямар ч vнээр хамаагvй єєрсдєє зєєлєн суудалд залрах гэсэн тэдний ард хууль шvvх, цэрэг цагдаа, айж ичихээ мартсан Б.Баттулга мэтийн толгойгvй бие, Хан-Уулын Д.Загджав, Дорноговийн Ж.Батсуурь, Ц.Нямдорж мэтийн гал хамгаалагчид байгаа болохоор тэдний хувьд Монгол Улсын хууль, ард тvмний сонголт бол юу ч биш.

Яван явсаар албан тушаал, эрх мэдэл, хэзээ ч дураараа хутгаад авч болдог улсын хєрєнгє рvv шунасан энэ хvмvvс Монгол Улсын хуулийг бас хаячихжээ.

Тэд нэг л зvйлийг хаяхгvй байна, магадгvй хэзээ ч хаяхгvй байж мэднэ. Энэ бол албан тушаал, эрх мэдэл, эд хєрєнгийн шунал.Монголд хаях хєдєлгєєн ємнєх нийгмийн социалист уралдаан шиг єрнєж хvрээ¬гээ тэлсээр байна. Нийслэлээс аймаг, аймгаас суманд хvрлээ. Баг хороонд бас хvрнэ. Тэр хэрээрээ монголчууд бидний ямар нэгэн юмыг хаяна гэдэг ойлголтын хvрээ улам тэлсээр байна.


Ц.Хас

Ёс суртахууны тулгуур багана

Хүний мөс чанар муудлаа, хүн хүнийгээ бараа таваар мэт үздэг болж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больж, хүний мөн чанар үгүй болж бүтээгч биш хэрэглэгч хүн буй болжээ гэх. Ийм яриа төдийгүй ойлголт манайд сүүлийн 20 жил маш түгээмэл болсон юм. Үнэндээ ийм ойлголт үнэлэмж хүн төрлөхтний бүхий л соёл иргэншлийг дагажээ. Нийгмийн байгууламжаас үл хамаараад. Гагцхүү нацизм, коммунизм, фашизм зэрэг нийгэмчлэгдсэн нийгмүүдэд л суртал нэвтрүүлгийн зорилгоор өөрсдийгөө "хүн хүндээ нөхөр" болсон тухай ярьж бусад газрыг "хэрэглэгчийн нийгэм" гэж харааж байсан.

Капитализмын мөн чанарыг "хүний мөн чанарыг муутгахад зориулагдсан нийгэм" гэх үзэл хангалттай тархмал юм. Одоо ч Өрнөдөд ийм хандлага ойлголт шүүмж хааяа өрнөдөг. "Капитализмд мөнгө гол үүрэгтэй, магадгүй шийдвэрлэх эцсийн үүрэгтэй, үнэндээ хүний үнэлэмж гэж огт байдаггүй" - гэсэн туйлширсан шүүмж ч олон дэмжигчтэй. Чухам ийм шүүмж олон хүний үзэл бодол болон хувирсан учраас хүмүүнлэг бус энэ нийгмийг түлхэн унагах, нийгэмчлэгдсэн нийгэм байгуулах үзэл бодол XIX зууны Европын сэхээтнүүдийн дунд газар авчээ. Загварыг нь олон суутан, сэтгэгч, гүн ухаантан тус тусынхаараа бодон олж, зураглаж, хүрэх арга замыг нь тодорхойлжээ. "Хувьсгалыг оюунтнууд бодож олдог, фанатикууд хэрэгжүүлдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг" гэсэн Бисмаркын үг үнэн болохыг л эцэст нь баталсан даа. Харин нийгэмчлэгдсэн нийгэм байгуулах туршилт болгон хүний түүхэнд тохиосон хамгийн том эмгэнэл болж, хүний эсрэг байж болох бүхнийг үйлджээ.

Тэгвэл капитализмын илэрхий давуу талуудыг харцгаая. Хүний иргэншил анх үүсэхээсээ нэг хэсэг нь нөгөөгөө дарлан мөлжиж боолчилдог тогтолцоон дээр буй болсон. Энэ нь нэн эртний Мизопотам, Шар мөрөн, Нил мөрний анхны иргэншлүүдээс эхлээд XVII зуун хүртэл нийтдээ 6 мянган жил үргэлжилжээ. Байдал Евроазиас алслагдмал Инк, Маяагийн иргэншилд ч адил байсан. Чухам капитализм л хүнийг чөлөөлж, нийгэм болон хуулийн өмнөх тэгш эрхийг нь тунхагласан. Капитализм бол чөлөөт иргэдийн нийгэм. Хоёрдугаарт капитализм нь хэн нэгний зурсан зургаар гэхээсээ нийгмийн хөгжлийн бодит эволюцийн үр дүн юм. Мэдээж энд суут оюунтуудын таамаглал, мөрөөдөл, төсөөлөл урд нь байсныг үгүйсгээгүй. Иймээс капитализм бол зохиомол биш, жамын нийгэм мөн. Гуравдугаарт чөлөөт арилжааны нийгэм. Иймээс хүний цаад мөн чанартай таарч байдаг. Үүнийг ялангуяа Адам Смит уг сурвалжаар нь тодорхойлсон. Дөрөвдүгээрт капитализм нь эрх чөлөөний нийгэм. Тавдугаарт нэгэнт эрх чөлөөт иргэдийн зөвшлийн нийгэм учраас өөрийг нь тогтолцоо болон мөн чанарынх нь хувьд шүүмжлэх ямар ч шүүмжийг чөлөөтэй байлгадаг тул өөрөө өөрийгөө засан сайжруулах дотоод бололцоотой аж.

Капитализм нь хүний нийт түүхтэй харьцуулбал тун залуу нийгмийн тогтоц юм. Иймдээ ч маш олон уламжлалт зан заншил, ойлголт, бүтцийг эвдсэн боловч өөрийн нийтлэг шинэ норм хэм хэмжээг тогтоон уламжлал болгож байгаа. Харин энэ нь ерөөс хүний гэх мөн чанарт харшилж байна уу? Хүний моралийн эсрэг нийгэм мөн үү? Монтэскью, Смит гээд олон оюунтан капитализм болон зах зээлийн нийгмийг хүний моралийг эвдэн сүйтгэхгүй, харин ч бэхжүүлж улам баяжуулна гэж итгэл төгс сургаж байв. 200 жилийн өмнө Самүэль Рикар хэлэхдээ "Арилжаа нь хүмүүсийг бие биенийх нь өмнө үүрэг хариуцлагатай болгож өгдөг. Арилжааны ертөнцөд л хүн илүү сэтгэдэг, үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, хэлсэндээ хүрдэг. Хувь хүн ийм нийгэмд улам их амжилт олохын тулд улам ухаалаг, илүү шудрага байхыг хичээж алдаанаас аль болох зайлсхийнэ. Үгүйдээ л тэд арилжигчиддаа дайсагнасан сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зан чанарын хувьд илүү эелдэг, найрсаг байх гэж хичээнэ".

Олон хүн моралийг хариу харахгүй буянлаг, өгөөмөр, тусархаг байхаар хэмждэг тул хариу тус, ирээдүйн ашгаа харсан сайн санааны үйлсийг арилжааны шинжтэй учраас моральгүй гэж үздэг. Ц.Доржготовын нэгэн өгүүллэгт хожим диваажинд очихын тулд өнөөдөр буян хурааж байгаа ламыг шүүмжилсэн байдаг. Ёс суртахууныг ингэж Кант маягаар хэмжих нь нэг талаас дэндүү доголдолтой. Энэ нь хүний цаад мөн чанараас хөндийрсөн хэт өрөөсгөл дүгнэлт юм. Хүн мэдээж илүү цалин мөнгийг нь харж ажилд ордог. Гэхдээ удах тусмаа компани, албан газар, эрхэлж буй ажилдаа дуртай болон илүү цагаар ажиллах, сайн дураараа аль нэг зүйлийг ямар ч шан хөлсгүй хийх нь тун энгийн үзэгдэл. Энийг хүнийрхэхгүй байх, өөриймсөг загнах гэж бид ярьдаг. Хэрэв та найзаасаа юм өргөлцөөд өгөөч гэж гуйхад хариуд нь маргааш гэрийг нь цэвэрлэж өгөхийг шаардвал нөхөрлөл ингээд тасарлаа гэсэн үг. Хальтирч унасан хүнийг түшиж босгоод шороо тоосыг нь гөвж өгөнгүүт урдаас тооцоо хийгээд мөнгө сарвайвал олон хүн шууд уурлана.

Бидний гурван үеэрээ туулсан нийгмийн үнэлэмж, моралийн хэмжүүр үнэндээ нэг талаас нь харахад маш хүмүүнлэг юм шиг мөртөө нөгөө талаас нь харахад хүний мөн чанараас дэндүү ангид, тэр утгаараа маш хүмүүнлэг бус ойлголт байж. Хувь хүний аз жаргалыг хамт олны баяр хөөрөөр орлуулах гэсэн туршилт нь сүүлдээ эмгэнэл болж дууссан юм. Хүн бол цаад мөн чанараараа өөрийгөө юун түрүүн боддог байгалийн бодгал. Нөгөө талаасаа сүрэглэж хамтарч биенийхээ дэмээр болдог нийгмийн амьтан. Үүний нэг талыг нь бүрэн үгүйсгэсэн албадлагын нийгэм нь үнэн хэрэгтээ хувийн тун ч өчүүхэн гэж хэлж болохуйц жижиг эрх ашгийн төлөө бусдын ямар ч үнэ цэнэтэй нийтлэг эрх ашгийг хорлон сүйтгэхэд бэлэн шинэ төрлийн моральтан гарч ирж байгаа юм. Тэд тэрхүү өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд нийгмийн хамгийн том гэгдэх эрх ашгийг барьж аван хамгаалах бамбай болгодог хоёр нүүртэн. Чухам ийм хүмүүс л эх орон, ард түмэн, анги нийгмийн төлөө, гэрэлт ирээдүйн төлөө, хүн төрлөхтний аз жаргалын төлөө сая сая гэмгүй хүний амийг хохироож, айл болгоны, хувь хүн болгоны хувь заяагаар наадсан билээ.

Өдгөө жилд хагас сая монголчууд хилийн дээс алхаж байна. Эдний олон нь уламжлалт зах зээлийн орнуудаар очиж урт богино хугацаагаар ажиглалт хийж байгаа. Мэдээж тэнд хөдөлбөл хөлс гэсэн зарчим үйлчлэнэ. Үйлдэл болгоны төлөө мөнгө төлнө. Мөнгөгүй бол амьдралгүй. Гарсан ч орсон ч мөнгө. Эндээс гарах дүгнэлт: мөнгө бүхнийг шийднэ. Харин энэхүү хамаг юмаа мөнгөөр зарчихдаг юм шиг арилжааны нийгмийн цаана ёс суртахууны ямар том тулгуур, хариуцлагын ямар том багана байгааг олж хардаг нь цөөн. Энэхүү том моралийг авч яваа шашин, хууль, уламжлал, зан заншил, хэв маяг, ухамсар, хариуцлага, гэр бүл, нөхөрлөл, хайр гэх асар олон зүйл нь дайраад өнгөрөх "нийгэмжсэн хүний үлдэнгэрт" тэр болгон харагддаггүй, харагдсан ч ойлгогдоггүй. Иймдээ ч ардчилал, эрх чөлөө, чөлөөт худалдаа, зах зээл, тэгш эрх, шудрага ёс гэсэн хүн төрлөхтний хөгжлийн явцад олсон хамгийн ариун нандин зарчим эд мөнгөөр амархан арилжиж борлогддог бараа таваар шиг ойлгогдох аж. Иймээс манай нийгэм дахь ёс суртахууны гэнэтийн хурдацтай уналт нь ардчилал зах зээлийн тогтолцооноос болсон хэрэг биш, тогтолцоог буруу ойлгосон нийгмийн сэтгэлгээнээс үүдэлтэй. Эрх чөлөөг - зодох, танхайрах, тэгш эрхийг - увайгүй жудаггүй загнах, хувийн эрх ашиг гэдгийг - хулгайлах шамшигдуулах хэмжээнд ойлгодгоос манай нийгмийн нэг хэсэг нь үүнд ардчилал, зах зээлийг буруутгадаг бол нөгөө хэсэг нь үүнийг шууд утгаар нь ойлгон найгүй загнадаг. Гурав дахь хэсэг нь нийгмийн энэ төөрөгдлийг ашиглан шудрага үнэнийг тогтоогчоор идэвхийлэн ажиллаж буй дүр гарган олны төлөө гэх мөртөө олон түмнийг хохироох замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг, үүнд нь ч буруу ойлголттой нийгэм маань амархан автдаг. Магадгүй энэ нь шилжилтийн нэг гамшиг биз. Шилжилт гэдэг харьцангуй ойлголт, иймээс тогтсон нийгмийн тогтсон ёс суртахуунд хүрэхийн тулд хэд хэдэн үеийг элээх шаардлагатай ч байж болох.

Нийгмийн хөгжлийн явцад буй болсон нэг том ололт бол хувь хүний эрх ашгийг нийгмийн бусад ямар ч эрх ашгаас дээгүүр тавьсан явдал билээ. Энэ санаа Монгол улсын шинэ Үндсэн хуульд хуульчлагдан тусаад даруй 17 жил болж байна. Улсын, үндэстний, дэлхийн, хотын, компаний гээд ангилбал үй түмэн эрх ашиг бий. Энэ дотроос ганцхан хувь хүний, магадгүй дараа нь өрх гэрийн эрх ашиг гэдэг л барьцтай, бодитой, ойлгомжтой зүйл байдаг. Бусад "том" эрх ашгууд цаг хугацаа орон зайнаас гадна хэн тодорхойлж байгаагаас хамаараад яаж ч хувирч болдог субъектив шинж чанартай тул "том" эрх ашгийн төлөө үй олон бодит хувийн эрх ашгууд сүйтгэгддэг. Хүн болгонд хувийн эрх ашиг байдаг учраас хэн нь ч үүнийхээ төлөө нөгөөгийнхөө хувийн эрх ашгийг хохироож болохгүй. Энэхүү хувийн эрх ашгийн цаад мөн чанар, логик, утга учир чухам энд бий. Ингэхээр асуудалд тухайн хүн хувийн эрх ашгаа бодсон талаас нь биш бусдын эрх ашгийг хохироосон талаас нь авч үзэх учиртай. Хэдийгээр хувийн эрх ашиг хамгийн том нь гэж хуульчилсан боловч үүнийг бид маш муухай зүйл гэж үздэг. Мэдээж бурхад биш хүн юм болохоор хувийн эрх ашгийнхаа төлөө үхэн хатдаг боловч энийгээ маш их нууна. Муухай гээд ойлгочихсон учраас. Ингэхээр л үүнээ далдлах хамгийн сайхан нуувчаар эх орон, ард түмэн хэмээх лоозонг сонгон нохойд барьдаг мод болгоно. Муу тал нь юу вэ? Хувийн эрх ашиг хамгийн том, хамгийн ариун гэдгийг хүлээн зөвшөөрвөл энэ нь ганц хүний биш 2.6 сая хүн тус бүрт хамаарах учир бусдыг хохироохгүй гэсэн санаа нь ил тод болно. 2.6 сая хүний эрх ашгийг бөөндөж хамгаална гэхээр хамгаалагч эх орончийнхоос бусдынх нь ихэнхдээ хохирно.

Яахаараа бид хүн алчихсан эрүүгийн гэмт хэрэгтнийг хувийн эрх ашгаа бодсон гэж ялладаггүй мөртөө авилга авсан төрийн зүтгэлтнийг хувийн эрх ашгаа нийгмийхээс дээгүүр тавьсан гэж шүүмжилдэг юм бэ? Энэ хоёр хэрэг бусдын эрх ашигт халдсанаараа яг ижил агуулгатай. Харин ч авилгач нь алуурчнаа бодвол илүү олон хүний хувийн эрх ашигт зэрэг халдсан байна шүү дээ. Авилгаа байг гэхэд ард түмэн эх орны нэрийн өмнөөс нийгмийн баялгийг хайр гамгүй үрэн таран хийх, ашиггүй хөрөнгө оруулалт, үр дүнгүй халамж зэрэг нь эрх мэдэлтний зүгээс бусдын эрх ашгийг хохироож байгаа үйлдэл гэдгийг бид ойлгодог болтол, цаашлаад татварт өгдөг мөнгөнийхөө араас "хувийн эрх ашгийн" үүднээс хянадаг, харамладаг, үглэж яншдаг болтол бас л өдий байна. Мах цавчигч, мэс засалч хоёрын ялгааг урлаг гэдэг. Мөн бусдын эрх ашгийг үл хөндөх, бусдын эрх ашгийн төлөө "чөмгөө дундартал зүтгэх" хоёрын ялгааг олж харж чаддаг байх нь ч бас л урлаг. Үүнд юутай ч удаан хугацаагаар суралцдаг бололтой. Ямартай ч гүн ухаантан Нассау Сэниорын үгийг ишилж энэ өгүүллийг төгсгөе: "Баялаг хайж, мөнгө эргэлдүүлнэ гэдэг нь ёс суртахуунаа дээшлүүлэх аугаа их булаг руу хүн төрлөхтөн хамтаараа тэмүүлнэ гэсэн үг".

 

Гарц

Хямралыг давах бас нэг гарц олдсныг зурагтаас мэдлээ... Юм хачин шүү. Бараг л цаг тутамд нэг гарц олдоод байхад хямрал улам гүнзгийрэх төдийгүй улам битүүрээд байх юм. Бусад улсууд ямар ч гарц олдохгүй байна гэх мөртлөө хямрал нь саараад... Ер нь манайхан угаасаа хямраагүй байсан ба бидний олоод байгаа нүхнүүд гарц бус харин хямралын орц байсан биш байгаа гэж хүртэл бодох боллоо.

Өчигдөр орой долоо хагасын алдад манай үндэсний боов хайрагчдын толгойд "Хямралаас гарах шинэ арга" орж иржээ. Зохиогчийн эрхийн газар ч гэсэн түүнийг болгоож "Ямар хямралаас яаж гаргах нь огт ойлгогдохгүй байгаа боловч хаанаас нь ч харсан гарц мөн" гэж үзээд 9999999997 дахь дугаартай "хямралыг машид тонилгогч"(таравчимбо ????)-ын патент олгожээ.
Санаа маш энгийн. Ерөөсөө гадаадын боов(гурилан) оруулахгүй байх. Монгол хүн ерөөсөө монгол боов хайрагчийн гараас хооллож байгаад нэг талдаа багтах ёстой гэдгийг хэлж байна. Тэд ойрын хэдэн жилдээ багтаад монгол хүн бүрт нэг нэг боов хайраад өгч элбэг дөнгөнө гэдгийг харуулсан техник эдийн засгийн үндэслэлээ төр засагтаа өргөн барьжээ.

Үүнтэй зэрэгцээд дээл оёгчдийн үндэсний ассоциацийн тэргүүн сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр хямралаас хохирол багатай гарах 9999999998 дахь гарц олжээ. Түүнийхээр бол гадаадаас хувцас оруулахыг нэгмөсөн цэглэж, монголчуудад тэдний ассоциацын оёсон дээлийг өмсгөвөл хямралаас 72 цагийн дотор гарч болох юм байна. Дээлчдийн лидер саяхан "та хүс, би хангая" нийгэмлэгээс гардаж авсан, "Монголын топ хоёр сая зургаан зуун" иргэний нэг гэсэн бичиг бүхий том дугуй медалиар энгэрээ чимэн ирсэн тул ярьсан хэлсэнд нь үнэмшихгүй байхын аргагүй харагдана.

Энэ өдрийн гурав дахь патентыг халаас ухагчдын үндэсний нийгэмлэг авлаа. Тэд хямралтай хүнд үед гадаадын хармай ухагчдыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг төр засгаасаа хүсчээ. "Монгол хүний ариун халаас монгол хүнийхээ л гараар хоосорч байх учиртайгаас биш харийн хүний бузар савар тиишээ дүрэгдэх учиргүй" гэсэн тэнгэрлэг сайхан уриа тэндээс цуурайтах нь сэтгэл хөдлөм.

Тэдний халааг монголын зодооч нар залгаж байна. Зах зээлээс болж олон мянган хүн хилийн цаана харь нутагт дарлагдан зодуулж байна. Бэлээхэн эх нутагт нь зодоод, дарамтлаад, цусыг нь холиод өгөх хүн байсаар байтал харийн нутагт юугээ бэдэрнэм билээ. Бид уртасгасан цагаар гурван ээлжээр ажиллавал гадаадад зодуулж байгаа тэр иргэддээ гурван сарын дотор гар хүрч амжина гэдгээ ч андгайлж, амалж байгаа юм.

Иинхүү эдийн засгийн хямралаас гарах гарцууд нээгдэж, тэр хэрээр боломж хаагдсаар...Хямралаас гарах арга бол юу ч оруулахгүй бас гаргахгүй байх явдал гэж үзсэн зарим судлаач "идэхгүй бас бие засахгүй" хөтөлбөр санал болгож байна.

Эндээс үүдээд улсын дархан хилээр гадны агаар ямарч хяналтгүй нэвтэрч, монголын ариун агаар гадагш ихээр алдагдаж байгаад үндэсний цаг агаарчид сэтгэл дундуур байгаа аж. Юу л бол юу ч байсан ганцдахгүй иим хүнд үед монголын хайран сайхан үнсэн хөх толботой цас, бороо гадагш алдагдаад байгааг төр засаг анзаарахгүй байгаа нь юутай харамсалтай. Дээр нь дотоодын бороо цасаар өөрийгээ хангах бүрэн боломж байхад их төлөв хойд хилээр бороо, цас импортлогдож байгааг журамлууштай аж.

Ингэхэд манайд айлчилж байгаа одооний энэ хавар манай өөрийн хавар мөн үү? Бөмбөрцөгийн өмнөд хагаст зургаан сарын өмнө байсан харийн хавар хилээр ороод ирвүү гэдгийг ч шалгаж тогтоогууштай. Гадаадынх гэдэг нь нотлогдвол "51-ээс доошгүй хувийг нь бид авна" гээд хэвтчихнэ шүү дээ. Үгүй гэвэл зайлна л биз. Өвлөөрөө хэдэн сар болоход яав гэж дээ.

Хямрал гараад ирэхээр бүх юм түүний дотор эдийн засагчид дэлхий даяар хомсдож эхэлсэн юм. Байгаагууд нь юманд өртөхөөс болгоомжлон өөрсдийгээ эдийн засагч гэдгийг улаан цайм нуух болжээ. Хүмүүс арга барахаар эдийн засаг унасны гэм бурууг эдийн засагчдаас л эрж, тэднийг гэсгээнэ шүү дээ. Энгүүнээр хэлэхэд иим цаг үед өөрийгээ эдийн засагч гэдгийг илчлэх нь 1930 аад онд намтартаа "өвөө бароны цэрэгт явж, аав эсэргүү бослогод оролцсон" гэхээс дутуугүй осолтой болсон гэнэ. Баруунд "Та чинь эдийн засагч бил үү" гэхэд "Гүйчиш гэм. Би түүхч " эсвэл " философи судлаач" , "зүгээр багш хүн" гэхчлэн хариулах аж. Яг л дэлхийн II дайны дараагаар германы нацист намын гишүүд "би хэзээ ч фашист байгаагүй" гэж мэлзэх болсон шиг. Яг л 1990 оноос хойш манай хуучин коммунистууд "би ёстой коммунист байгаагүй" гэж андгайлах болсон шиг. Одоо манай гаригийн эдийн засагчид дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы эзэмшил нутаг дахь еврейчүүд шиг аж төрч байна даа, бараг л.

Харин манай оронд яг эсрэгээрээ. Бүх хүмүүсүүд нар өөрсдийгээ эдийн засагч гэж нэрлэх төдийгүй "хямралаас тэгж, гарна ингэж давна" хэмээн ил цагаан нууж хаалгүй ярих нь "тагнуул" гэсэн пайз зүүгээд дайсны дунд зугаалахаас өөрцгүй хэмээн барууны ажиглагчид хэлж байна. Харж байгаарай, манай энэ хэд нэг л өдөр "би...ёстой, амьдралдаа эдийн засагч байгаагүй, нэр цэвэр хүн" гээд мэлзээд унана даа. Одоо энэ гавъяат эдийн засагч хэн эд нар бол улаан цагаан "Надад нэр андуураад(миний иргэний үнэмлэхийг сэм ашиглаад) гавъяат эдийн засагч цол өгчихсөн байсныг саяхан мэдлээ. Ариун нэрийг минь цэвэрлэж хайрла" гэсээр ирнэ дээ, харж л байгаарай.

Эргээд яриандаа ороход хямралын гарцууд нээгдсээр байгаа аж. Энэхүү хямралаас гаргах патентын даллага авсан урт өдрийн сүүлийг монголын үндэсний меламин холигчдын холбоо отголсон дуулдана. Тэд юу хүсснийг ярих хэрэг байна уу?

 

(Нийт: 11)